Хатаж үхсэн цэцэг

 

 

Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа.

 Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан "Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа.

Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.Цэцэг усанд,-Би чамд хайртай гэхэд ус,-Би ч чамд хайртай гэв.Цаг хугацаа өнгөрсөөр л... Цэцэг ахиад л,-Би чамд хайртай гэв. Ус,-Би ч бас гэлээ.Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.


Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээс өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,-Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь саналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,-Биеийн байдал найдваргүй.

Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув.Эмч ус уруу их л нухацтай харснаа,-Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг" ойлгожээ. 

 

 

Сургамжит өгүүллэг

Сэтгэгдэлүүд:

1. tungaamnh | 2009-11-27 22:25:58
тйим шүү дээ
2. Sune | 2009-11-27 22:26:51
хайртай гэдгээр бүгдийг шийдэж болдоггүй ээ гэж
3. leo | 2009-11-27 22:37:26
тийм шүү үргэлж арчилж өнгөлж байх хэрэгтэй юм байна лээ
4. бяцхан үзэг | 2009-11-27 23:24:10
Итгэлээ алдсан мөсөн сэтгэлд минь
хайрын сарнай хөлдөөд удаж
чимээ чагнан хүлээвч
аниргшүйн дунд гав ганцаараа
надааа яаг одооо ийм байна...
5. moon | 2009-11-28 00:31:25
hairlana gdg hundelhiin ner buyu gj
6. бяцхан үзэг | 2009-11-28 00:42:53
та минь ойрдоо зав муутай байгаанмуудаа
7. Энгийн үг | 2009-11-28 01:25:21
tseegii sain uu bi zavtai bgoo harin chi mini yagaad guniglachaaveeeee
8. amanjinka | 2009-11-28 01:26:32
яг тийм
9. бяцхан үзэг | 2009-11-28 01:59:21
аан таныг үзэгдэхгүй байсан болохоор л тэгж бодлоо шд хэхэ
Харин тиймээ ойрд сэтгэл санаа гэж нэг юм самраад тавьчихсан юм шиг л болчихлоо тэгээд гайгүй болчих л байлгүйдээ тэ хэхэ
10. Энгийн үг | 2009-11-28 03:25:32
tseegii aan tehh gaigui bolnoooo
11. amanjinka | 2009-11-28 03:33:51






12. Энгийн үг | 2009-11-28 03:42:24
Ama ah yagaad urvaitsiiin
13. amanjinka | 2009-11-28 03:45:06
АМАНЖИНКА ГЭЭД АЙМААР ТОМООР НЭРЭЭЭ БИЧДИЙНМУУ АНЗААРАХГЙ АЛГАСЧ ХАРААД БАЙХИЙНМӨӨ
14. Энгийн үг | 2009-11-28 03:46:46
Amanjinka ah aaan hehe uuchlaarai
15. бяцхан үзэг | 2009-11-28 03:54:27
Аманжинка ах юун өөлхөнийн ккккэ
16. jagii12 | 2009-11-30 03:05:33
хэ хэ Аманжинка бас энд орхигдцонуу?
хайрыг зүлгэхгүй бол гандчихдаг.бариж аваад зүлгээд байх хэрэгтэй,ккк
17. Энгийн үг | 2009-11-30 18:00:41
jagii egch zulgeed zulgeed bhad ul toogood baigaa hairiig yaahuu hayachihuu hehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.