Сохор зоосны дууль

Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ.Өгөхдөө нөгөө баян эзэнд:- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ.

Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:

- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.

Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.

Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:


- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:


- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

 

Сургамжит өгүүллэг

 

Сэтгэгдэлүүд:

1. duduka | 2009-11-22 08:14:20
saixan surgamj baina
2. Энгийн үг | 2009-11-22 17:55:14
duduka harin tehh surgamjit uguulleg gogo shuu te
3. Badman | 2009-11-22 19:08:10
Үнэн сайхан сургамжит түүх байна. Дүү сайхан зүйлийг нийтэлсэн байна.
4. Энгийн үг | 2009-11-22 20:15:28
Badman ah harin tiimee tand bayarlalaaa
5. бяцхан үзэг | 2009-11-23 00:14:18
bi eniig bieeeree hed heden udaa mederch bsaan (unendee bol 2 l udaa hehe)
6. Энгийн үг | 2009-11-23 01:09:01
altangerel_tseegii b ch bas mederseen yur ni nasan turshdaa l medreh bhda
7. бяцхан үзэг | 2009-11-23 02:00:25
harin duhhhhhhhhhhhh
8. бяцхан үзэг | 2009-11-23 02:01:31
aan tiin herew tanid altangerel_tseegii gehed urt sanagdaadiiiwuuuul zgr tseegii gehed bolnooooo
9. Энгийн үг | 2009-11-23 02:02:31
ok tseegii geye tegvel hey chi yahoo idgee zurvasdahgui yumuu
10. бяцхан үзэг | 2009-11-23 02:14:46
uul n yawuulah shig l bolsondooo hehe
zugeer minii ner ooo
11. Энгийн үг | 2009-11-23 02:45:27
tseegii ene ner chini uu? altangerel_tseegii geedoo.

zuvhun tseegii yu hehe
12. бяцхан үзэг | 2009-11-23 02:56:05
altangerel_tseegii
bi ene banjigiig ogt oroldoj uzeeguu geed helchuul helsdkueee zarimiig n buur yu ch medkuu kkk
13. Энгийн үг | 2009-11-23 02:59:21
tseegii ok odo bi messengertee orloo

tiimoo hehe ehleed tegdiin doo hehe
14. jagii12 | 2009-11-23 03:15:11
tiin ene uůgeriig zondoo unshijiisan ovoo anh unshuulaad l uglej ehlej bilee kkk
15. Энгийн үг | 2009-11-23 03:17:38
jagii egch hehe bi bas uvuuduu ugluuleh durtai geeloo hehe
16. x-woman | 2009-11-25 03:42:55
yamar mundga aaw be heheheh
meduushtei sonsuushtai medeelel bna shuu
17. Энгийн үг | 2009-11-25 18:31:29
x_woman tehh huu ni bas aaviigaa duuraigaad uhaantai boljigach

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.