Заяаны хань

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

 

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв.

Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо.

Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

 

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,

“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав.

Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:

- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.


Сургамжит өгүүллэг

 

Сэтгэгдэлүүд:

1. АЯКО | 2009-11-21 06:39:26
ямар гоё юм бэээ.

них гоё санагдаа явчлаа
2. Чацарганы Бут | 2009-11-21 07:41:27
чи дахин ачаалаад байна уу, эсвэл би хаа нэгтэй энийг уншсан бил үү? ямартаа ч сайхан сэтгэл татахаар бичсэн зохиомж шүү. Марктангууд амьдралд олон бий гэдэгт итгэдэг.
3. Жиргээ | 2009-11-21 08:08:53
xaraatai bxdaa xardaj zovdog busguichud xaraagui bolvol bur ch l xayagdana gexees aix tul nuxurgui bsan ni deer gej bodno!
4. apabst | 2009-11-21 08:15:35
Үнэхээр сургамжтай сайхан өгүүлэмж байнаа.
5. Boze | 2009-11-21 15:05:49
гоё юмаа
6. Энгийн үг | 2009-11-21 16:35:59
ayako egch harin tehh huurhun uguulleg baigaaz

Mongol zon ah ugui ee bi nomnoos huuulj bichsii shdeee

Jirgee neeeree l tegh bhaa gehdee evlereh bhoo

apabst harin tiimee

Boze huuyee sain uuu nzaaaa mend ch bhgui ^_^
7. Чацарганы Бут | 2009-11-21 16:38:50
aan, tegvel bi oor gazar unshij.
8. Энгийн үг | 2009-11-21 16:42:35
Mongol zon ah tegsen bh haa saigui bna lee
9. Parfume | 2009-11-22 18:44:33
Ямар сэтгэл догдлуулам, гайхалтай сайхан өгүүллэг вэ! Дүүдээ баярлалаа, дараа дараагийнхийг нь оруулаад байдийм шүү.
10. Энгийн үг | 2009-11-22 20:16:23
parfume egch harin tand bayarlalaaa saihan sanaa ugsund taniig heleegui bol bi blogtoo bichihgui bsan bhaa huurhunuuduu zunduu ih bayarlalaaa
11. бяцхан үзэг | 2009-11-23 00:02:42
manai bagsh ch lag shuuu!!!
amidrald mark sshig unench hun olon bh boltguai, tiiimaaa? kkk
12. m2 | 2009-11-23 00:51:59
Миний толгой эргээд байгаан болуу. Энэ өгүүллэгийг түрүүхэн өөр газар уншсан санагдаад байх чинь.
Гэхдээ сайхан өгүүллэг байна.
13. Энгийн үг | 2009-11-23 01:06:48
altangerel_tseegii bi bicheegui shdee hehe bayarlalaaa

m2 eniig bi bicheegui surgamjit uguulleg geed tomoor bichsen bgaa hehe
14. бяцхан үзэг | 2009-11-23 01:57:15
hedii ta ug zohioliig bicheegui ch el nomiig es unshsan humuund delgen haruulj baina busuu?
haha ingej bichij bdiin biluu? taalagdchlaaa kk
15. Энгийн үг | 2009-11-23 02:01:59
altangerel_tseegii hehe aimar alban yosnii yu hehe
16. бяцхан үзэг | 2009-11-23 02:16:52
nad shig hund zohihkuu beehoo haha tanidag humuus haruul ene hor uuchij geh bailgui hahah
17. Энгийн үг | 2009-11-23 02:46:00
tseegii hehe ineedtei yum bichdiin be
18. бяцхан үзэг | 2009-11-23 02:58:00
harin duhhhhh bi chin iim l beehkuuyu tgd l nadaa zohihguu gsn ug
19. Энгийн үг | 2009-11-23 02:59:43
hehe gogo hugjiltei yumaaa
20. jagii12 | 2009-11-23 03:08:44
setgel sergem saihan oguulleg yumaa.iim hani l hund baigaasai
21. Энгийн үг | 2009-11-23 03:09:31
jagii12 egch harin tehh nadtai taaraasai tand ugaasaa taartsan bgaa hehe
22. jagii12 | 2009-11-23 03:12:43
nadaach baigaaldaa.baihgui negend ni unher zayanii hania oloosoi gej husdiin
23. Энгийн үг | 2009-11-23 03:13:34
jagii 12 egch tegelgui yaahav tegeel bi nadaa ch bas gesiin hehe
24. бяцхан үзэг | 2009-11-23 03:34:31
bi chin angidaa l clown beehkuuyu hehe
25. Энгийн үг | 2009-11-23 03:44:18
tseegii hehe tim shinjtei shu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.